“GRACO Reactor хөөс шүршигч, Полиуретан шүршдэг хөөс” семинар

“GRACO Reactor хөөс шүршигч, Полиуретан шүршдэг хөөс” семинар

Манай компани харилцагч байгууллага болон хэрэглэгчдийг шинэлэг техникийн шийдлүүдээр хангахыг зорьдог билээ. Уул уурхай болон барилгын салбарт хэрэглэгддэг тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Америкийн шилдэг брэнд GRACO компанийн шинэ бүтээгдэхүүн “Reactor” дулаалгын хөөс шүршигч тоног төхөөрөмжийг барилгын салбарын аж ахуйн нэгжүүдэд сурталчлах арга хэмжээг өнгөрсөн 2013 оны 3-р сарын 1-нд “Kempinski” зочид буудлын хурлын зааланд МСМ компанитай хамтран зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд 200 гаруй барилгын салбарын төлөөлөгчид ирж сургалтанд хамрагдсанаар барилгын салбарт шинэлэг хэлбэрээр ажиллаж, хэрэглээний хялбар шийдлийг олж амжилт гаргах, өмч эзэмшигчдэд тулгамдсан дулаалгын асуудлыг бүрэн шийдэх дэлхийд танигдсан тоног төхөөрөмж, технологийн талаарх мэдээлэл авсандаа таатай байлаа. Эрс тэс уур амьсгалтай манай оронд барилгын дулаалгын асуудал нэн тэргүүнд тавигддаг билээ. Үүнд хэрэгтэй технологи болон материалуудыг хэдийн хэрэглэх боломжтой болсон бөгөөд өнөө үед маш хэмнэлттэй сонголт болж байна.


 
 
Ихэнх тохиолдолд дулаалганд оруулсан зардлаа арав хүрэхгүй жилийн дотор нөхөн олдог. Одоо ч ирээдүйд ч шинэ барилга барьж эсвэл хуучин барилгуудыг сэргээж эхлэхдээ эрчим хүчийг хэмнэх болон хүрээлэн буй орчинг хамгаалахад нийцүүлэн барих шаардлагатай болно. Үүнийг бүрдүүлэхэд гол зүйл нь дулааëãà ба барилга, дээврийг битүүлэх тал дээр төвлөрч ажиллах явдал юм.

 
 
DSCF4751

Ямар ч барилгыг бүтцийн талаас нь авч үзвэл хамгийн ил хэсэг нь дээвэр байдаг. Халуун, хүйтэн, чийглэг, хуурай гээд ямар ч нөхцөлд болон цас, бороо, шуурга гэхчилэн байгалийн ямар ч үзэгдэлд тэсвэртэй, олон жилийн дараа ч нэг ч дусал ус үл нэвтрэхээр дулааны тусгаарлалтыг хийх ёстой. Иймд бидний санал болгож буй технологи болон материал танд ажлын цаг зардлыг тань хэмнэнэ гэдэгт бид итгэлтэй байна. Хувь хүн ч ажиллуулаад явах боломжтой хэрэглээний хялбар шийдэлтэй бүтээгдэхүүн юм.

 

DSCF4756

Бидний санал болгож буй энэхүү технологиор хийгдсэн ажлуудаас дурдвал: АПУ ХК-ийн өргөтгөлийн дээврийн хийц, салхин сэнсний офиссийн барилга, суурь цутгалтын дулаалгын ажил гэх мэт олон бүтээлч ажил хийгдээд байна.

 

Leave a Reply

Close Menu