Моторын тос (Engine Oil)

Моторын тос (Engine Oil)

Манай орон эрс тэс уур амьсгалтай, тоос шороо ихтэй, зам харилцаа муу хөгжсөн өөрөөр хэлбэл тосолгооны материалд халгаатай, техник ашиглалтын хүнд нөхцөлтэй улс юм. Орчин үеийн шинжлэх ухаан технологийн хөгжлийн үр дүнд шинэ төрлийн өндөр хүчин чадалтай хөдөлгүүр, нарийн хийцтэй машин, төхөөрөмж, багаж хэрэгсэл бий болохын хамт түүнийг дагалдан тосолгооны материалд тавигдах шаардлага улам өндөржиж байна.

ХӨДӨЛГҮҮРИЙН ТОС ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ? 
1. Тослох: Хөдөлгүүрийн эд ангиудын хоорондох үрэлтийг бууруулж, элэгдлийг удаашруулна.
2. Битүүмжийг хангах: Поршин, цилиндрийн хоорондох зай завсрыг багасгаж энергийн алдагдлыг арилгах.
3. Хөргөх: Харьцалтын гадаргууг хөргөх
4. Хөдөлгүүрийн эд ангийг цэвэрлэх: Харилцан үрэлдэж байгаа эд ангиудын завсар үүсэх хаг тортогийг уусгаж, элэгдлийн улмаас үүссэн үртэс зэрэг бохирдолтыг угааж цэвэрлэнэ.
5. Зэврэлтээс хамгаалах: Шатсан түлшнээс үүссэн хийн зарим хэсэг бүсний завсраар тосны тэвш рүү нэвтэрч, халуун тостой урвалд орж хүчил үүсгэдэг ба эд ангийг зэврүүлдэг. Энэ хүчлийн үйлчлэлийг саармагжуулж, зэврэлтээс хамгаалах үндсэн үүрэгтэй.

БЕНЗИН ХӨДӨЛГҮҮРИЙН МОТОРЫН ТОС 
Бензин хөдөлгүүрт хэрэглэх моторын тосны саван дээр S үсэг байх ба арын үсэг нь латин цагаан толгойн дарааллын дагуу тухайн тосны зэрэглэлийг заадаг. Жишээ нь: SG/SH/SJ/SL

ДИЗЕЛЬ ХӨДӨЛГҮҮРТ ЗОРИУЛСАН МОТОРЫН ТОС 
Дизель хөдөлгүүрт зориулсан моторын тосны саван дээр C үсэг байх ба арын үсэг нь латин цагаан толгойн дарааллын дагуу тухайн тосны зэрэглэлийг заадаг. Жишээ нь: CF/CF-4/CG/CH

ХӨДӨЛГҮҮРИЙН ТОСЫГ СОЛИХ 
Хөдөлгүүрийн тос ашиглалтын явцад хуучирч чанараа алддаг учраас түүнийг тодорхой хугацаагаар ашиглан солих зайлшгүй шаардлагатай.

Close Menu