Захирлын Мэндчилгээ

“Ноёнхүрд” ХХК-ын цахим хуудсанд саатан зочилж буй эрхэм харилцагч, түншлэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Бид олон улсын стандартад нийцсэн, дэлхийд танигдсан хамгийн орчин үеийн техник, технологи, тоног төхөөрөмж брэнд бүтээгдэхүүнүүдийг эрхэм үйлчлүүлэгч, харилцагчиддаа нийлүүлж, нийгмийн өмнө хариуцлагатай ханган нийлүүлэгч байж, эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсаар байна. Хамгийн найдвартай чанартай үйлчилгээг та манай компаниас авч чадна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.

АНУ-ын Дэлхийд тэргүүлэх шилдэг брэнд GRACO-ын Монгол дахь албан ёсны дистрибютер болж хамт олныхоо хамтын хүчээр бизнесийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, уул уурхайн тоног төхөөрөмжийн дэвшилтэт технологийг анх Монгол орондоо оруулж ирсэн юм. Харилцагч, хамтран ажиллагсад та бүгдийн дэмжлэгээр бидний үйл ажиллагаа өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг билээ. Бидэнтэй хамтран ажиллаж бид бүхнийг үргэлж дэмжиж буй нийт харилцагч байгууллагууддаа талархалаа илэрхийлэхийн зэрэгцээ бидний хамтын ажиллагаа улам өргөжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байна.

Та бүхний цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье.

Хүндэтгэсэн ерөнхий захирал Ц.БУЯНЖАРГАЛ