Бидний тухай

Барилга, уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулагч гурван орны байгууллага хамтран чанарын стандартад нийцсэн хөөсөн дулаалгын үйлчилгээг танд манай хамт олон санал болгож байна

WhiteChem

Туркийн химийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний салбарт ажилладаг WhiteChem компани нь 1980 онд тоног төхөөрөмж нийлүүлэгч байсан ба 1990 оноос эхлэн барилгын тоног төхөөрөмж нийлүүлдэг болсон. 2000 оноос эхлэн химийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлдэг болсон.

Манай компанитай 2017 оноос эхлэн WhiteChem компанитай хамтран тогтвортой ажилласан бөгөөд бидний чанартай бүтээгдэхүүн хүргэх зорилгод туслалцаа үзүүлэгч түнш байгууллага юм.

Ноён Хүрд ХХК

Манай компани нь 2006 онд үүсгэн байгуулагдаж, 2008 оноос эхлэн шүршдэг хөөсөн дулаалгын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт хэрэглэгчдэд хүрч ажилладаг юм. 

Мөн бид чанартай үйлчилгээг хүргэхийн тулд салбартаа олон жил ажиллаж байгаа мэргэжилтэн болон стандартад нийцсэн түүхий эдийг ашиглан таны гэр, танай байгууллагыг тав тухтай, дулаан орчинг бий болгоход бид бүгд чиглэн ажиллаж байна.

Graco

АНУ-ын Минесота мужид байрлах Graco хувьцаат компани нь 1926 онд үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл тоног төхөөрөмжийн салбарт бэлтгэн нийлүүлэгч болон ажилласаар байна.

2010 оноос эхлэн манай компани нь Graco компанийн албан ёсны төлөөлөгч болж хөөсөн дулаалгын тоног төхөөрөмжийг нийлүүлдэг мөн ашигладаг албан ёсны төлөөлөгч болсон ба манай байгууллагын гол хамтрагч болон ажилласаар байна.

ЦАГИЙН ШУГАМ

2000 онд

Ноёнхүрд компани нь анх авто сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээ эрхлэн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ба Өвөрхайнгай аймгийн Арвайхээр сум, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд тус тус салбараа нээсэн.

2007 онд

БНСУ-ын Уул уурхай, зам барилгын, хөдөө аж ахунй тоног төхөөрөмжийн худалдаа хийж эхэлсэн.

2011 онд

Тос, тосолгооны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч CHUNMI LUBRICANTS-н борлуулагчаар ажиллаж эхлэв.

2013 онд

Германы FLUX, Австралийн PETRO INDUSTRIAL компанитай хамтран ажиллаж байна.

2016 онд

Ноён Авто Засвар, тос тосолгооны төвийг нээн хэрэглэгчидэд түргэн шуурхай үйлчилж байна.

2002 онд

Бүх төрлийн машин механизмын тос, тосолгооны бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж бизнесээ эхлүүлсэн.

2009 онд

Уул уурхай, зам барилга, ХАА-ын төхөөрөмж үйлдвэрлэгч GRACO компаний албан ёсны төлөөлөгч болов.

2012 онд

Эх орныхоо барилгын салбарт орчин үеийн шинэ технологи болон шүршдэг хөөсөн дулаалгын үйлчилгээг амжилттай нэвтрүүлээд байгаа бөгөөд, Канадын полиуретан хөөсөн дулаалгын ICYNENE брендийн Албан Ёсны Төлөөлөгчөөр ажиллаж эхлэсэн.

2014 онд

Тос тосолгооны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч БНСУ-н SKL компаний албан ёсны төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Close Menu